Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын танилцуулга

2014-12-12

Монгол Улсын Их Хурал 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг батлан гаргаснаас эхлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан Ардын Хурлын Тэргүүлэгчид, Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргаа уг хуулийн дагуу хурлын зохион байгуулалтанд шилжсэн.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу 1992 онд анх удаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бий болж анхны хурлын дарга орон тооны бус байв. Иргэдийн Төлөөлөгчдийн анхны даргаар Байдрагийн сангийн аж ахуйн эдийн засагч Пүрэв овогтой Батмөнх, орон тооны нарийн бичгийн даргаар Чойжил овогтой Далантай сонгогдон 20 иргэдийн төлөөлөгчтэйгээр ажилласан.
    1996 оны орон нутгийн сонгууль холимог системээр явагдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч 20 хүнээс Монгол Ардын Хувьсгалт намын 12, Ардчилсан намын 8 төлөөлөгч байв. Энэ сонгуулиар ИТХ-ын дарга орон тооны болж даргаар Ч.Далантай, нарийн бичгийн даргаар Дорж овогтой Чимгээ нар сонгогдон ажилласан.
2000 оны орон нутгийн сонгуулиар МАХН нам -14, МАШСН-2 суудал авч хурлын даргаар Г.Ганхуяг, нарийн бичгийн даргаар Ө.Бямбаа нар сонгогдон ажилласан байна.
    2004 оны орон нутгийн сонгуулиар МАХН-5, Эх орон ардчилал эвсэл-15 суудал авч хурлын даргаар Лхамхүүгийн Ганбаатар, нарийн бичгийн даргаар Сангажавын Ариунсан сонгогдон ажилласан.
2008 оны орон нутгийн сонгуулиар МАХН-12, АН-9 суудал авч Хурлын даргаар Дандий овогтой Мөнхжаргал, нарийн бичгийн даргаар Сангажавын Ариунсан сонгогдон ажилласан.
 Îðîí íóòãèéí õóðëûã ñîíãîõ 6 äàõü óäààãèéí ñîíãóóëèéí ¿ð ä¿íä 2012 îíä  áàéãóóëàãäñàí тус ñóìûí ÈÒÕ  21 òºëººëºã÷тэй. Ү¿íýýñ 7 òýðã¿¿ëýã÷ хуулиар олгосон эрхийн дагуу хурлын байнгын үйл ажиллагааг ханган Õóðëûí äàðãà,  àæëûí àëáàòàéгаар үйл ажиллагаагаа явуулж áàéíà.  Тус сумын ИТХ нь иðãýäèéíхээ  ýðõ àøгийг дээдлэн, сум орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн ажиллаж амьдрах тав тухтай орчин бүрдүүлэхийн төлөө  ажиллаж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%