Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Архигүй эрүүл, оюунлаг Жаргалантчууд" зохион бичлэгийн уралдаанд 1-р байранд шалгарсан 11б а ангийн сурагч Алтанхуягийн Багацэцэгийн зохион бичлэглээс...

2013-12-20

Намайг чиглэн төөрөхгүй ирэх
Нандин хүсэл мөрөөдлийнхөө ,биелсэн цаг хугацааны гэгээн төсөөллөө танилцуулья. Өнөөдөр 2024.06.20 ны өдөр
Бид Баянхонгор хотоос 180 км газар орших хангайн бүсийн төв Жаргалант тосгон руу ургах улаан нартай уралдан хүлгийн жолоо заллаа.Бидний зорилго бол 10 жилийн хугацаанд Жаргалантчуудын хэрхэн их бүтээн байгуулалт цогцлоож түүнчлэн “Архи,тамхи”-гүй цэвэр тухтай эрүүл орчинг бүрдүүлж жишиг тосгон болж хөгжиж чадсан талаар бусдад таниулах юм. Бид жирийсэн засмал дээгүүр явж, замын дагуух бут,сөөг, мод,таримал суулгац,амьтан ургамал уулсыг ажиглан “Цагаан туруут”-ын бетонон гүүрэн дээгүүр явсаар “Жаргалант тосгонд тавтай морил” гэсэн сүрлэг хаалгаар орж ирлээ. Монголчууд босоо бичигт ард түмэн гэдгийг би эндээс шууд мэдэрлээ. Учир нь хаяг,самбар бүхэн нь монгол бичгээр бичигдэн өндөр өндөр барилгатай ,хоггүй,цэвэр орчин биднийг угтлаа. Бид ирэнгүүтээ сумын Засаг даргаас нь яриа авахад :Хорт зуршилгүй эрүүл,оюунлаг хүмүүс ямар ихийг хийж бүтээж чаддаг юм бэ?гэдгийг Жаргалантчууд бид өнгөрсөн 10-н жилийн хугацаанд харуулж чадсан. Бид их зүйлийг хийж бүтээсэн, иргэд хөдөлмөрчид маань ирээдүйгээ гэрэлтэй гэгээтэйгээр харж тэмүүлэх болсон гэж ярилцлага өглөө. Бид их бүтээн байгуулалт, орон нутгийн үйлдвэрүүд, худалдааны төв дэлгүүрүүдээр нь явж архи тамхины хэрэглээ,борлуулалтын талаар асууж ярилцлага авахад :-Худалдагчид 10 жилийн өмнө архи тамхи хамгийн их гүйлгээтэй ,үнэтэй бараа байсан, харин одоо үнэ цэнэгүй зүгээр л нэг хааяа хааяа хэрэглэдэг гүйлгээ хамгийн багатай бараа болсон гэх худалдагчийн үгийг сонсоод миний чих дэлдийж, нүд бүлтрэх шахав.Тэгээд “Архи,тамхи “яагаад хамгийн гүйлгээ муутай барааны тоонд оров?гэж хэд хэдэн худалдагчид, иргэдээс ярилцлага авахад: Хүмүүс архи тахмхины хор уршигний  талаар мэддэг болсон, мөн түүнчлэн тусгай хууль ч хэрэгжих болсонтой холбогдуулан бид архины нэг цэгийн төвтэй болсон,хүмүүс архийг бага зөв хэрэглээ болгож заншсан бараг л 1 айл жилдээ 1 шил архи аваад түүнийгээ баяр ёслолоор задлан ёслох жишээний...” гэх Жаргалантчуудын бахархал дүүрэн ярианы цаана хойч үеэ бодсон алсын хараа,холч ухаан, нөр их хөдөлмөр, бүтээн байгуулалт, эрүүл зан үйл зэрэг нь мэдрэгдэж үүнийгээ дагаад архинаас үүдэлтэй зүрх судасны өвчлөл  багасч гэмт хэрэг зөрчил бууран, архигүй хорт зуршилгүй гэр бүлд хүүхэд өсч хүмүүжиж байгаа гэж бодохоор сэтгүүлч миний бие ийм гайхамшигтай зон олноор бахархах  сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг хэлмээр байна. Нээрээ ч тийм дээ Архи гэдэг идээ савнаасаа бусдыг дйилдэг гэж мэргэн үг бий. Хорт зуршлаас ангижирсан иргэдээ ажлын байраар хангах бодлого барьж ажиллаж байгаа нутгийн удирдлагууддаа  нийт уншигчдийнхаа өмнөөс талархал илэрхийлье.
Бахархал дүүрэн миний мөрөөдлөөс
Монголын минь ирээдүй эхэлнэ.
Монгол улсын төрийн соёрхолт,Соёлын Гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрайн нэрэмжит Байдраг ахлах сургуулийн 11а ангийн сурагч Алтанхуягийн Багацэцэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5731
4268 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%