АЙМГИЙН ИТХ-ЫН ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
✍️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хөдөөгийн сэргэлт, хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийн хороо өнөөдөр (2025-06-24) 85,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдааныг хорооны дарга Т.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, санал дүгнэлт гаргалаа. Үүнд: 🔹Хот, тосгон бусад суурины эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн ангилал шилжүүлэх тухай 🔹Газрыг Улсын тусгай хэрэгцээнд аван, саналыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт уламжлах тухай. Эдгээр асуудлуудыг аймгийн ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

