Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Нийгмийн түншлэлийн баг" Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, салбарын нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагчдын хамтын ажиллагаа, анхаарах асуудлууд" Баянхонгор аймгийн 2-р зөвлөгөөнийг угтан олон талт арга хэмжээг зохион байгууллаа. "Аюулгүй амгалан Жаргалантын иргэд"нээлттэй хэлэлцүүлгээр архи тамхинаас гарсан иргэддээ хүндэтгэл үзүүлсэн ба тэдний санал сэтгэгдлийг сонсон, залуучуудад зөв үлгэр дууриал үзүүлж буйг харуулсан баримтат кино хийж тавилаа. Байдраг ахлах сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд" Гэр бүлийн хүчирхиийллийн эсрэг хамтдаа" эсээ бичлэг, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдаан зарлан дүгнэлээ. Эсээ бичлэгийн уралдаанд 17 бүтээл ирснээс тэргүүн байранд 12а анги Ц.Цэрэнхүү, дэд байранд 10а анги Г.Дүүрэнбилэг, гутгаар байранд 12а анги Н.Одончимэгийн эсээ бичлэгүүд, гар зургийн уралдаанд 10 бүтээл ирснээс тэргүүн байранд 8а анги Ц.Тэнгисболд, дэд байранд 8а анги Б.Баярмаа, гутгаар байранд 9а анги Д.Одмаагийн бүтээлүүд шалгарч шагнагдлаа. Нийт оролцсон сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье.
Д.Пагмасүрэн