Баянхонгор аймгийн ИТХ-ын ивээл дор Тэмүжин театраас хүүхдийн жүжгийн
уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Жаргалант сумын
Жүжгийн дугуйлангийн сурагчид 1-р шатны шалгаруулалтанд хангайн
бүсээсээ "Өвгөн бар хоёр" жүжгээр шалгарч, улмаар Баянхонгор аймагт
болсон 2-р шатны шалгаруулалтанд мөн амжилттай оролцож Гала тоглолт
Улаан хивсний ёслолд оролцохоор шалгарч үлдээд байна. Уг жүжгийг тус
сумын Соёлын төвийн эрхлэгч Н.Өнөртүвшин найруулан тавьсан ба сумын
ЗДТГазар, Байдраг ахлах сургууль, Олз баялаг худалдааны төвүүд тус тус
ивээн тэтгэсэн байна. Маргааш буюу 12-р сарын 9 нд Гала тоглолтонд
Жаргалантын бяцхан хүүхдүүд маань оролцох нь ээ... Соёлын төвийн хамт
олон болон авьяаслаг хүүхдүүддээ амжилт хүсье. Уг жүжгийн дууны үгийг
Н.Өнөртүвшин, аяыг Т.Баяржаргал зохиосон бөгөөд хөгжмийн найруулгыг
Заг сумын Хөгжмийн багш А.Энхсайхан хийсэн байна