УИХ-ын Тамгын газар,
Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах
байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын үйл ажиллагаа, шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцоог бий
болгох, иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт Төлөөлөгчдийн
хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн өмнө хариуцан тайлагнах арга замыг бий
болгох, хурлын үйл ажиллагааг иргэдэд ил тод болгох, үйл ажиллагааг
дэмжих тэтгэлэгийн хүрээнд 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурал 2014 оны 12 дугаар сарын
06-нд амжилттай зохион
байгуулагдлаа.
4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хуралд ирсэн
иргэдэд аймгийн хөгжимт драмын театрын дуучин Х.Өлзийням, Н.Тайванболд
нар ая дуугаа өргөлөө.
|
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын өмнө Жаргалант, Заг, Гауулт, Гурванбулаг
сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга, багийн
Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зориулсан сургалтыг аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын ажилтан Ц.Мөнхзул явуулж, багийн Иргэдийн Нийтийн
Хурлын дарга нарт хурал хэрхэн зохион байгуулах арга зүйн зөвлөмж,
чиглэл өгсөн.
|