Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Адуучин тэмцээн зохион байгуулагдлаа

2019-11-05

Үндэсний өв соёл, уламжлалыг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлж, олон нийтэд сурталчлан таниулах,  залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, Жаргалант сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран “Адуучин” тэмцээнийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Жаргалант суманд зохион байгууллаа.
“Адуучин” тэмцээнд Жаргалант, Гурванбулаг, Заг, Галуут, Баян-Овоо, Баянбулаг сумдын нийт 72 тамирчин оролцож, 3 төрлөөр өрсөлдөж тэргүүн байранд Жаргалант сумын иргэн Б.Бигэрмижид, дэд байранд Жаргалант сумын иргэн А.Бадамдэлгэр, гутгаар байранд Жаргалант сумын иргэн Н.Бямбадорж нар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Тусгай байранд Жаргалант сумын иргэн А.Лхагва-Очир, Т.Баасандорж, Баян-Овоо сумын иргэн Д.Авид нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%