Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-11-04

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Жаргалант сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” хэсэгчилсэн арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд хангайн бүсийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал, Галуут, Баян-Овоо, Баянбулаг, Жаргалант сумдын удирдлага, малчдын төлөөлөл нийт 200 -аад  иргэд оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд аймгийн ИТХ-ын олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Юндэнбазар Баянхонгор аймаг-Бүтээн байгуулалт илтгэл, Цагдаагийн газраас “Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт сүүлийн 3 жилийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл”, “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль”, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль”, “Архи, согтууруулах ундааны хор хөнөөлийн тухай”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүлээх эрх, үүрэг”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль" сэдэвт 6 төрлийн 160 минутын сургалтыг зохион байгуулсан. Мөн сумдын хамтарсан багийн хэлэлцүүлэг, малчдын бүлгийн гишүүдтэй уулзах, санал хүсэлтийг сонсох арга хэмжээг чиглэл чиглэлээр зохион байгуулсан.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%