Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Халуун усны барилгын гүйцэтгэлд хяналт шалгалт хийлээ

2019-06-28

Баянхонгор аймгийн Жаргалант суманд 150.000000 сая төгрөгний төсөвт өртөгтэй Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтаар Нийтийн халуун ус, үйлчилгээний газрын барилга баригдаж эхлээд байна. Нийтийн халуун ус үйлчилгээний барилгыг Бат-*эрдэнэ захиралтай БЭНЖЦЭС/Барилга угсаралт/ ХХК гүйцэтгэж барилгын туслах ажилтангуудыг орон нутгаас авч ажиллуулж байна. ИТХ-ын дэргэдэх ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ САНГИЙН хяналтын зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөлүүдтэй очиж хяналт хийлээ. НИЙТИЙН ХАЛУУН УС, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА НЬ тэнхлэгээрээ 12×9 мeтрийн хэмжээтэй өрөгт бүтэц бүхий гол орцыг урд зүгрүү харуулан төлөвлөсөн байна. Дотоод бүтэц нь Ариун цэврийн өрөө, хонгил вeстибюль, ажилчдын өрөө, нийтийн эрэгтэй эмэгтэй душь, болон саун, тeкникийн өрөө, үсчин маникюр амрах өрөө хувцас солих өрөөнүүдийг төлөвлөж зураг гаргасан байна. Бид Барилгын суурь ажил, тeхникийн тодорхойлолтод заагдсан барилгын матeриал дээр хяналт хийж барилгын суурийн ажлыг хийхдээ барилгын норм, дүрэм БНбД -ийн зохих заалтуудыг баримтлан гүйцэтгэх суурийн хөрстэй харьцах босоо гадаргууд хар тосон түрхлэг 2 дахин хийхдээ хяналтын зөвлөл болон иргэний нийгмийн болон иргэдийн төлөөлөлүүдийг байлцуулан хийхийг зөвлөлөө. Бид Хана, дээвэр, шал, цонх хаалганы ажил, гадна заслын ажил, дотор заслын ажил, усан хангамжийн ажил, ариутгал татуурга, халаалтын ажил, агаар сэргэлтийн ажлуудад хяналт тавьж ажиллах болно.
ИРГЭД ТА БҮХЭН Ч БИДЭНТЭЙ ХАМТ ХЯНАЛТ ХИЙГЭЭРЭЙ ИРГЭДИЙН ХЯНАЛТ ХАМГИЙН ЧУХАЛ
                                                                                                                                     ИТХ-ын дарга Ж.Уранчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%