Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын дэргэд ажиллах хүүхдийн өөрөө удирдах байгууллага болох МИНИ парламeнтийг байгууллаа.

2019-06-28

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖЛИЙН жилийн хүрээнд сумын ИТХ-ын дэргэд ажиллах хүүхдийн өөрөө удирдах байгууллага болох МИНИ парламeнтийг байгууллаа. МИНИ парламeнтийн бүрэлдэхүүнд анги хамт олноо манлайлан сурлагын амжилт гаргасан, цаашид бусаддаа үлгэр дуурайлал болж чадахуйц тэргүүний 21 сурагчид орж, даргаар 11 -ийн "А" бүлгийн Батболдын Халиунаа сонгогдов. МИНИ ПАРЛАМEНТ-ийн гол зорилго нь : Хүүхдийн зөв хүмүүжил, төлөвшлийг бий болгох соёлтой мэтгэлцэх, мэтгэлцээний ур чадварыг хөгжүүлэх, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, хүүхдийн биe даасан бүтээлч сэтгэлгээ, чадавхийг хөгжүүлэх хүүхдүүдийн дунд тулгамдаж буй асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэхэд оршиж байгаа юм. АНХДУГААР ХУРАЛДААНААР :
1 Мини парламeнтын Тэргүүлэгчид сонгох
2 5-р сард хийх ажлын төлөвлөгөө
3 Мини параламeнт өөрийн онцлогийг харуулсан лого, туг тэмдэгтэй байх гэсэн 3 асуудлыг оруулж хэлэлцлээ.
Шийдвэр гаргах түвшинд өөр өөрсдийн харж буй өнцгөөс сургууль болон сум орон нутагт тулгамдаж буй олон асуудлыг гарган ирж хоорондоо санал бодлоо солилцлоо. Мини параламeнтын төлөөлөгч хүүхдүүддээ ИТХ, Жаргалант сумынхаа ард иргэдийн нэрийн өмнөөс сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсьe.
                                                                                                                    ИТХ-ын дарга Ж.Уранчимэг

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%