2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөөнд сумын удирдлагууд болон төсвийн байгууллагын менежерүүд оролцсон. Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын зөвлөгөөн нь төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, нээлттэй хүргэх, төрийн албан хаагчдын алдаа дутагдлыг засч залруулах, сахилга хариуцлага, үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход чиглэгдсэн.