2014 оны 11-р сарын 27 ны өдрийн 11 цагт сумын ЗДТГазар, Нийгмийн түншлэл, хүүхэд хамгааллын хамтарсан багаас Иргэний танхимд Гэр бүлийн хүмүүжил хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь сэдэвтэй сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн шилдэг гэр бүл Готовын Мэнджаргал, Бямбадоржийн Жанчивдорж нарын гэр бүлийг урьж оролцуулсан уулзалт ярилцлага болж, уулзалтанд баг бүрээс төлөөлөл оролцлоо. Шилдэг гэр бүлүүд сайн туршлагаасаа хуваалцсан ба Чойжилын Хишигдорж гэр бүлийн хүмүүжил хүүхдийн хүмүүжилд маш чухал үүрэгтэй, гэр бүлийн хүмүүжлээс шалтгаалан хүүхэд ямар хүн болох нь харагдаж байдаг. Энэхүү сургалт уулзалт ярилцлага маань үр дүнтэй сайхан ажил болж байна гэлээ. Шилдэг гэр бүлүүд болон урилгаар оролцогч гэр бүлүүддээ дурсамж дурсгалын зүйл гардууллаа. Мөн энэ үеэр Мөнхөөгийн Төгсгэрэл ардын уламжлалт тоглоом болох үүчүүрийг сумандаа бэлэглэлээ.