Жаргалант сумын ЗДТГ, Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2014 оныг" Хүн бүр хүүхдийн төлөө За гэж нэгдэцгээе" уриан дор олон олон ажлуудыг зохион байгуулсаар байна. Тус уриан дор сумын хагас, бүтэн өнчин хүүхдүүдэд "Хайрын бэлэг" хайрцгийг төрийн болон төрийн бус байгууллагуудад аялуулж илтгэх хуудсын хамт авч, хүүхдүүддээ хуваариллаа. Соёлын төвийн хамт олон 53450 төгрөгний бэлэг болох эд зүйлс, ИТХ, ЗДТГазар 166950 төгрөгний эд зүйлс, Сум дундын эмнэлэг 102000 төгрөгний эд зүйлс, Байдраг халх сургуулийн бага ангийн багш ажилчид 96000 төгрөгний эд зүйлс ирүүллээ. Та бүхний сэтгэл шингэсэн бэлэг маань бяцхан үрсийн маань гар дээр маргааш очих нь ээ...Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.