Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэв.
1. Агнуурын бүс тогтоох тухай хэлэлцэж, Нам толгой 1 дүгээр багийн нутаг Далай хайрханыг Тэх агнyурын, Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг Бугатыг Буга агнуурын бүс нутгаар тогтоов.
2. Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хэлэлцэж, түүх соёлын дурсгалт газрын ангилалаар Мандалын Хар Анаг, байгалийн дурсгалт газрын ангилалаар Сүмбэн цацал хайрханыг сумын тусгай хамгаалалтанд хугацаагүйгээр авах шийдвэр гаргасан.
3. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих зөвлөлийн хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар сум хөгжүүлэх сангийн зөвлөлд албан бичгээр үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэв.