Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2019-01-16

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
1. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жиийн ойг тохиолдуулан Шагай харваа тэмцээнийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулсан. Тэмцээнд 3 багийн 12 хүн оролцсоноос багийн дүнгээр аймгийн гоц мэргэн Б.Түмэнжаргал ахлагчтай баг  тэргүүн байр, аймгийн гоц мэргэн П.Батсайхан ахлагчтай баг дэд байр, Заг сумын залуу харваач Б.Ганзориг ахлагчтай баг гутгаар байранд шалгарсан. Тэмцээний  цуваа  төрөлд  аймгийн  гоц  мэргэн  Д.Бат-Эрдэнэ тэргүүн байр, Д.Амартүвшин дэд байр, М.Ууганбат гутгаар байрт тус тус шалгарсан.

2. Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жиийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн барилдааныг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сумын Соёлын төвд зохион байгуулав. Энэхүү барилдаанд 16 бөх зодоглосноос сумын начин Б.Батболд түрүүлж, сумын начин С.Батжаргал үзүүрлэлээ. Залуу бөхчүүд А.Эрдэнэбаатар, Б.Мөнхтуяа нар шөвгөрсөн. 



3. Төлөвлөгөөний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  Ардын Их Хурлын депатутын төлөөлөл, Төрийн албан хаагчид, Иргэдийн дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийт 64 иргэн оролцсон. Урилгаар Ардын Их Хурлын депатут Д.Ганзориг, С.Ариунсан, П.Алтанхуяг, Балбар нарыг оролцуулж, хүндэтгэл үзүүлэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Өнөрбаяр сургалт зохион байгуулав.


Сургалтын дараа Үндсэн хуулиар АХА тэмцээн зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын дотоод ажилтан Лхам-Осор түрүүлэв.
Дээрх арга  хэмжээнүүд  Ардчилсан шинэ Үндсэн хуулийг сурталчлах, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.


























































ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%