Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн шинэчилсэн бүртгэл эхэллээ

2019-01-08

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт заасныг үндэслэн мэдүүлэг гаргагч https://meduuleg.iaac.mn цахим системийг ашиглан ХАСХОМ-ийг үнэн зөв мэдүүлж зөвхөн “Баталгааны маягт”-ыг сумын ИТХ-ы ажлын албанд ирүүлнэ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолд орсон нэмэлт өөрчлөлт буюу уг тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Баталгааны маягт”-ыг сумын ИТХТ-ын ажлын албаны ЭБАТ-д хүлээлгэн өгч бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж таны мэдүүлэг өгсөн баталгаажих юм.
Мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг сумын ИТХТ-ын ажлын албанаас зөвлөж байна.  
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ХАСХОМ-ийн “Баталгааны маягт”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны дотор хүлээн авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%