Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг угтан "Монголоороо бахархцгаая" уралдаан зарлагдлаа. Уралдааны төрөл:
1: Урлал бүтээлийн төрөл:
Соёлын биет бус өв болох айл гэр бүлд уламжлагдан хадгалагдаж ирсэн Монгол үндэсний өвөрмөц эд зүйлс ба өнөө цаг үед өөрсдийн гараар урлан бүтээсэн эд хэрэгслүүд орно. /Тухайлбал: ном, судар, тоглоом наадам, сав суулга, хувцас хэрэгсэл, хүний гоёл чимэглэл, малын тоног хэрэгсэл, хөгжим зэмсэг, гар урлалын бүтээлүүд, хуучин монгол бичгээр бичсэн түүх дурсгалын бичээсүүд гэх мэтийг үзэсгэлэн гаргаж сурталчлах
2. Технологийн төрөл:
Хүүхэд залуучуудад заан сургасан, сургаж буй эд хэрэгслийн нарийн ур ухааны технологи ажиллагааны аргачлал буюу суралцаж бүтээсэн бүтээлийн дээжсүүд орно. /Тухайлбал: Монголын уламжлалт хээ угалз, Монгол гэр хийх арга, эсгий ба ширэн урлал, бөхийн зодог шуудаг хийх, уламжлалт уран хатгамал, оёдол, сийлбэр, наамал, сүлжих урлаг, үндэсний хөгжмийн зэмсэг урлах, баримал шуумал хийх, Монгол зургийн урлал гэх мэт зүйлийг хийх арга технологиуд байж болно/