Монгол Орос хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр маргаашнаас эхэлж хэрэгжихээр болсон. Уг хэлэлцээрээр хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болсон билээ.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зураан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан байна. харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ёсны визийг авах юм.
http://news.zindaa.mn/1lfz