Байдраг ахлах сургуулийн багш нар сурагчдын I улирлын амралтаар иргэд, эцэг эхчүүдэд гэр бүлийн хүмүүжил, харилцаа, эцэг эхийн хандлага сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд суусан эцэг, эх маш их сэтгэл ханамжтэй байгаагаа ярьж байна. Хүүхэд өсч хүмүүжих анхдагч орчин нь гэр бүл гэсэн асуудлыг хөндөж, санаа бодлоо солилцлоо.