Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын 2013 оны А/63 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулж байна. Сумын нийт нутгийн 402788 га-д үлийн цагаан оготно их, бага хэмжээгээр тархсан гэж үзэж 6 тн бактержуулсан будааг 4 багт хуваарилан өгч багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нар оготно устгах ажлыг хариуцан гүйцэтгэлээ.