Албан байгууллага, айл өрхийг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбож, цахим үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх зорилгоор "Монголын цахилгаан холбоо" ХХК-тай хамтран ажиллах гэрээнд сумын Засаг дарга Д.Сайнбилэг гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд зааснаар 2014 онд багтаан Байдраг ахлах сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг интернэтэд холбогдох юм. Мөн гэр хороололд 2 цэгт интернэтийн тоног төхөөрөмж суурилуулснаар айл өрхүүд 300 радиуст утасгүй интернэт ашиглах боломжтой болж байгаа юм. Гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс интернэтийн тоног төхөөрөмж сууриулуулах ажил хийгдэж байна.