Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хөдөлмөр нийгмийн түншлэл бүсийн зөвлөгөөн

"Хөдөлмөр нийгмийн түншлэл" хангайн сумдын бүсийн зөвлөгөөн Жаргалант суманд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиудаар зохион байгуулсан танин мэдэхүйн тэмцээнд мэдлэг сорих, сэтгэн бодох чадвар, урлаг уран сайхны төрлөөр өрсөлдсөнөөс Д.Ганзориг ахлагчтай Галуут сумын баг тэргүүн байр, Д.Пагмасүрэн ахлагчтай Жаргалант сум, Ч.Саранзаяа ахлагчтай Гурванбулаг сумын баг удаах байруудад шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав. Мөн гар бөмбөгийн тэмцээнд С.Сайнбилэг, ахлагчтай Жаргалант сум, Д.Ганзориг ахлагчтай Галуут сум, Д.Мөнхнасан ахлагчтай Заг сумдын баг эхний гурван байранд шалгарлаа. Зөвлөгөөнд Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч оролцлоо.
                                                                                                                                 Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%