Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Мод тарих үндэсний өдрөөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын  хоёр дахь 7 хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон билээ.
Уг зарлигийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 11-ны бямба гарагт Жаргалант сумын хэмжээнд 22 шинэс, 6 чацарганы /Засаг даргын Тамгын газар 5 ширхэг шинэс, Байдраг ахлах сургууль 5 ширхэг шинэс, Ж.Сүхбаатар 6 ширхэг шинэс, Б.Болорчулуун 6 ширхэг чацаргана, Ж.Цогтбаатар 6 ширхэг шинэс/ суулгацыг тарьсны зэрэгцээ аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэд өөрийн тарьж ургуулсан болон нийтийн эзэмшлийн мод, бут, сөөгийг усалж, намрын цэнэг усалгааг хийж гүйцэтгэжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5731
4268 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%