Сумын үйлдвэрчний эвлэлээс төрийн албан хаагчдын дунд "Давааны цаана даваа" цэнгээнт нэврүүлэг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үйл ажиллагааг сурталчлах, төрийн албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн болно. Тэмцээнд сумын Соёлын төв, маамуу нааш ир цэцэрлэгийн хамтарсан "Эв эе" баг 1 дүгээр байр, Сум дундын эмнэлгийн "Энэрэл" баг 2-р байрыг тус тус эзэллээ.