АНУ-ын Азийн сангийн "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь-II" төслийн хүрээнд тус сумын Мандалын Бөөрөгийн Зүүн салаанд 6 га газрыг өртөг багатай аргачлалаар эдвэрсэн газрын загвар нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжлээ. Төслийг Байдрагийн хөгжил ТББ гүйцэтгэсэн. Нийт 6 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, ойролцоо ургадаг модлог ургамалыг тарьж ургуулан олон настын үр цацсан. Энэ нь байгаль орчныг хамгаалахад олон талын оролцоотойгоор хийгдсэн ажил юм.