Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нэг иргэн-Нэг ном" номын хандивын аян

2018-12-05

Байдраг ахлах сургуулийн дотуур байрны номын сан хөмрөгийг баяжуулах, сурагчдыг номтой нөхөрлүүлэх, ном унших идэвхийг өрнүүлэх зорилгоор Нэг иргэн-Нэг ном” номын хандивын аяныг Сумын ИТХ, Соёлын төв хамтран зохион байгуулсан. “Нэг иргэн-Нэг ном” номын хандивын аяны удирдамжийг 2018 оны 09 сарын 17-ны өдөр боловсруулан төрийн болон төрийн бус байгуулагуудад тарааж, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хүлээн авсан.  Аяны хүрээнд Засаг даргын Тамгын газар-13, Иргэдийн төлөөлөгчдийн хурал-3, Байдраг ахлах сургууль -70, Сум дундын эмнэлэг-24, Цэцэрлэг-32, Соёлын төв-6, иргэд-5 тус тус номыг хандивлалаа. Нийт 153 ширхэг номыг Байдраг ахлах сургуулийн дотуур байрны номын санд хүлээлгэн өгсөн. “Нэг иргэн-Нэг ном” номын хандивын аянд идэвхтэй оролцож удирдамжийн дагуу номоо хандавлисан Сум дундын эмнэлэг, иргэн М.Төгсгэрэл нарыг шагнаж урамшууллаа. Ном хандивласан нийт иргэдэдээ талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%