Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Ахмадаа сонсоё" уулзалт ярилцлага

2018-10-11

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас "Ахмадаа сонсоё" уулзалт ярилцлагыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.  Уулзалтанд ахмадын төлөөлөл 10 гаруй ахмадууд оролцлоо. Энэхүү уулзалтын зорилго нь тэдний санал хүсэлтийг сонсох, цаашид хамран ажиллах, мэдээ мэдээлэл хүргэх зорилготой юм. Ахмадуудаас гаргасан саналаас дурьдвал: Суманд ирсэн тусламж дэмжлэгийн талаар болон бусад мэдээ,  мэдээлэл хүргэх, ахмад настны зөвлөх үйлчилгээ үзүүлэх, сургуулийн сурагчид, залуучууд гэх мэт зорилтот бүлгээр сургалт зохион байгуулах, хог цэвэрлэгээнд анхаарах гэх мэт саналууд гарав. Ахмадууд маань өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сургалт, зөвлөх үйлчилгээ гэх мэт чиглэлээр сум орон нутагтай хамтран ажиллах боломжтой гэв.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Уранчимэг  "Ахмад настны тухай" шинэчилсэн хуулиас танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%