Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын нэрэмжит төрийн албан хаагчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулав

2018-10-11

Төрийн албан хаагчдын оюуны хөгжлийг дэмжих, амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатар сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Төрийн албан хаагчдын дунд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит шатрын тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав. Тэмцээний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч Д.Тайванжаргал, дэд байрт Засаг даргын Тамгын газрын Нягтлан бодогч Д.Баттөр, гутгаар байрыг Байдраг ахлах сургуулийн багш Б.Жанчивдорж нар тус тус шалгарлаа. Эмэгтэй төрөлд тэргүүн байр Байдраг ахлах сургуулийн Англи хэлний багш Б.Ууганцэцэг, дэд байр Байдраг ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Алтантуул, гутгаар байр Сум дундын эмнэлэг эмийн санч Т.Цэцэгсүрэн нар тус тус шалгарлаа. Багийн дүнгээр Байдраг ахлах сургууль тэргүүн байрт шалгарч шилжин явах цом,  мөнгөн шагнал, дэд байрт Сум дундын эмнэлэг шалгарч мөнгөн шагналаар тус тус шагнагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%