Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хуралдааны тов зарлагдлаа

Иргэдийн Төлөөдөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Баяр наадам зохион байгуулах комисс томилох тухай-Үндэсний их баяр наадам, төрийн соёрхолт Ц.Намсрайн мэндэлсэний 100 жилийн ойн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 10-11 ны өдрүүдэд тэмдэглэхээр болов.
2. Янгир хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих тухай- П.Пүрэвдорж ахлагчтай “Далан хайрхан” нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж шийдвэр гаргав.
3. Хөрөнгөд эзэмшигч тогтоох тухай    -Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн 5 нэрийн 28400000 төгрөгийн хөрөнгийн эзэмшигчийг тогтоож, холбогдох байгууллагад шилжүүлэв.
4. Хуралдааны тов зарлах тухай -Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагт  хуралдуулахаар шийдвэрлэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%