Байдраг үүлдрийг 1983 онд баталгаажуулжээ. Үүлдрийг бий болгохдоо нутгийн хониноос ноосны гарц, урт, чанараар сайн шилж өөр дотор нь үржүүлэх селекцийн аргыг хэрэглэсэн. Энэ хонийг үржүүлэх анхны ажлыг малзүйч Ц.Арвий, Б.Мягмаржав нар санаачлан эхэлж Говь-Алтайгаас Завханы Алдархаанд, тэндээсээ Баянхонгорын Байдрагийн тэжээлийн сангийн аж ахуйд тус тус шилжүүлэн өсгөн үржүүлж ирсэн түүхтэй ажээ.
Байдраг
хонины биологи аж ахуйн ашигтай чанарын судалгааны бүтээлээрээ Ц.Арвий эрдмийн
зэрэг хамгаалжээ. Байдраг үүлдрийг зохион бүтээгчид нь эрдэмтэн Ц.Арвий,
малзүйч Б.Мягмаржав, Л.Сэндрээ нар юм. “Байдраг” сангийн аж ахуйд /хуучнаар/
үржлийн шилмэл хуц бойжуулж бусад аймаг, суманд борлуулдаг байв. Байдраг
үүлдэр нь бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, мах,
өөх, бүдүүвтэр ноосны чиглэлтэй. Өөхөн сүүл нь бусад омог хониныхоос арай урт.
Байдраг хонины ноос хялгасгүй, торгомсог, гялалзсан цагаан өнгөлөг, ноос нь урт
35 см хүрдэг учир дэлхийн хамгийн урт ноостой хонины үүлдэр хэмээн үнэлэгддэг.
Ноосорхог, биерхэг, урт ноостой удмуудтай.
Нас гүйцсэн хуцны жин 67.0 кг, эм хониных 50.3 кг, ноосны жин хуцных 2.0 кг, эм хониных 1.8 кг. Ноосны бүрэлдэхүүний 87.3 хувь нь ноолуур, 7.0 хувь нь завсрын үс, 5.7 хувь нь нарийн сор байна. Ноосны дундаж урт 18.5 см, ноолуурын урт 12.0 см. Ноолуурын нарийн 21.9 мкм, ноосны цэвэр гарц 69.8 хувь. Эр хонины нядлагын жин 26.9 кг