Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" 21 хоногийн аян зарлалаа

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан байгууллага, багуудын дунд "Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" 21 хоногийн аян зарлалаа.
Энэхүү аяны зорилго нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, аливаа хүчирхийлэл, хулгай, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Аяныг албан байгууллага, багууд хуваарийн дагуу 21 хоногийн хугацаанд удирдамжийн дагуу зохион байгуулах юм. Удирдамжийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны хооронд сумын Засаг даргын Тамгын газар зохион байгуулах бөгөөд аяны шилжин явах тугийг ИТХ-ын дарга Ж.Уранчимэг гардуулан өглөө.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%