Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АВЛИГАГҮЙ-ШУДРАГА АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ” дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа

2018-03-29

Сумын ГХУСАЗС зөвлөлөөс санаачлан “АВЛИГАГҮЙ-ШУДРАГА АЖИЛЛАЖ, АМЬДАРЦГААЯ” дэвжээ тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрийн байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Тэмцээний өмнө сумын ИТХ-ын дарга, ГХУСАЗС Зөвлөлийн дарга Ж.Уранчимэг Авлигын эсрэг хуулиар мэдээлэл хийлээ.
Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сурталчлах,  авлигын эсрэг соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хүнд сурталаас ангид төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан.
Тэмцээнд нийт 5 баг оролцсоноос тэргүүн байрт Сум дундын эмнэлгийн Д.Ичинхорлоо ахлагчтай “Энхийн манаа” баг
дэд байрт Засаг даргын Тамгын газрын Д.Азжаргал ахлагчтай “Соёмбо” баг, гутгаар байрт Цэцэрлэгийн Д.Түмэнжаргал ахлагчтай “Нар” баг шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.
Тэмцээнийг ивээн тэтгэсэн Б.Бадрах-Өлзий захиралтай “Бадрах Азийн Гэгээ” ХХК-ны хамт олондоо сумын ГХУСАЗС зөвлөлийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%