Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малчид төлчдийн зөвлөгөөн боллоо

2018-02-09

Жаргалант сумын малчид төлчдийн зөвлөгөөнд сумын удирдлагууд, аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, сумын малчид хөдөлмөрчид болон Жаргалант сумтай шефийн харилцаа холбоотой байгууллагуудын төлөөлөл болж Цагдаагийн газрын дарга, Хурандаа Б.Оюутболд, Бодь даатгалын орон нутаг дахь салбарын захирал Т.Амаржаргал, Улаан загалмайн хорооны дарга М.Мөнгөнцэцэг нар оролцлоо.

Малчдын зөвлөгөөндөө  ихээхэн ач холбогдол өгч 350 гаруй малчид хөдөлмөрчид оролцлоо. Зөвлөгөөнд оролцсон малчин өрх нэг бүрийг тус сумтай шефийн харилцаатай байгууллагууд өнтэй өвөлжүүлэх талаар бэлтгэсэх өвс, тэжээл, дулаан хувцас, лаа шүдэнз, нэмнээ бээлий тараасан юм. Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас 100 ширхэг малын нэмнээ, бээлий, лаа, шүдэнз, 100 боодол өвс, “Бодь” даатгалын Баянхонгор аймаг дахь салбар, Төв номын сан, 14 дүгээр цэцэрлэг, Агь-Хаарвист ХХК, Баянхонгор эко дулаан ХХК, Фюм ХХК-тай хамтарч 10 тонн хивэг, 10 тонн өвсийг “Төлчид, малчдын зөвлөгөөн”-ийг тохиолдуулан нийт 376 малчдад хүлээлгэн өгөв. Мөн Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооноос Жаргалант сумын зорилтод бүлгийн 30 иргэнд гарын бэлэг гардуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%