Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаан хуралдлаа.

2017-12-19

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт Соёлынн төвийн номын санд эхлэв. Хуралдаанд 21 Төлөөлөгч оролцох ёстойгоос 19 Төлөөлөгчтэй оролцов.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Сумын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай хэлэлцэж, үр дүнтэй /90 хувь/ гэж дүгнэлээ.
 2. Сумын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж, баталсан.
3. Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсөв батлах тухай-Сумын 2018 оны төсвийн орлого бүгд 1462519.3 мянган төгрөг, үүнээс сумын татварын орлого 65400.0 мянган төгрөг, татварын бус орлого 5100.0 мянган төгрөг, тусламжийн орлого 1397119.3 мянган төгрөгөөр баталлаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 44678.1 мянган төгрөг, Засаг даргын Тамгын газар, баг 266812.8 мянган төгрөг, Байдраг ахлах сургууль 737783.1 мянган төгрөг, Цэцэрлэг 238807.5 мянган төгрөг, Соёлын төв 73022.9 мянган төгрөгөөр 2018 оны төсөв батлагдав.
4. Сумын газар зохион байгуулалтын 2017 оны  төлөвлөгөөний биелэлт, Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө-Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг тодорхой үр дүнд хүрсэн /85 хувь/ гэж дүгнэлээ. Монгол Улсын иргэнд 1 удаа үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн сунгалт 2018 оны 05 дугаар сарын 01-ээс зогсож байгаатай холбогдуулан сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 53 айлын 9,7 га газрыг иргэдэд өмчлүүлэхээр тусгасан байна.
5. Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээ, 2018 онд зарцуулах хөрөнгө, төсөл сонгон шалгаруулах тов зарлах, хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах-Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн дээд хэмжээг 20,0 сая төгрөгөөр батлав. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлийн хурлыг 2018 оны 01 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 30, 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус зарлан хуралдуулахаар шийдвэрлэв.
1.Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав.
    Дарга:                           Р.Төгсгэрэл         -ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч
    Нарийн бичгийн дарга:  Н.Эрдэнэ-Очир     -Төрийн сангийн мэргэжилтэн
    Гишүүдэд:                    Г.Хонгорзул           -1 дүгээр багийн иргэн
                                        Ж.Должинсүрэн    -2 дугаар багийн иргэн
                                        Д.Дашхүү             -3 дугаар багийн иргэн
                                        Н.Соронзонболд    -4 дүгээр багийн иргэн
                                        Дашмаа                 -Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүлэгч
6. ИТХ-ын 2017 онд хийсэн ажлын тайлан-Цахим сайтад байршуулах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%