Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэр бүлийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа

2017-12-14

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр "Гэр бүлийн хөгжил хамгаалалд хамтдаа" сэдэвт гэр бүлийн чуулган зохион байгууллаа. Чуулганд 150 гаруй иргэд оролцож, чуулганыг сумын ИТХ-ын дарга Ж.Уранчимэг нээж, хөтөлбөрийн дагуу мэргэжилтэн, албан хаагчид мэдээлэл хийсний дараа Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Шархүүгийн Чимгээ "Гэр бүлийн сайн сайхны төлөө" сэдэвт 2 цагийн сонирхолтой лекц уншиж, иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Гэр бүлийн чуулганаас 6 заалт бүхий уриалга гаргасан. Чуулганы төгсгөлд шилдэг гэр бүлүүдийг 9 номинацаар шалгаруулж, алдаршуулсан. Шилдэг гэр бүлийг Хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд шалгаруулсан болно. Мөн албан байгууллагууд өгөгдсөн сэдвийн дагуу 10 минутын урьдчилж бэлтгэсэн “Дүрийн тоглолт”-ыг үзүүлж, хуулийг сурталчилсан. Үүнд:
 1.ЗДТГ-Нэгдүгээрт хүүхэд
 2.Байдраг ахлах сургууль-Гэр бүлийн хүчирхийлэл
 3.Сум дундын эмнэлэг-Архи, тамхины хор уршиг
 4.Цэцэрлэг-Гэр бүлийн хүмүүжил хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%