Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төлөөллөөр биш иргэд өөрсдөө оролцох зайлшгүй нөхцөлийг хуульчлах

2017-12-05

Асуулт. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товч танилцуулна уу.
Хариулт: Амар амгалан байна. Баярлалаа. 1960 онд Жаргалант суманд төрсөн. Гэр бүлтэй, тэгш дүүрэн амьдралтай. 1978 онд Ерөнхий боловсролын сургууль, 1983 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн. Математикч, математикийн багш мэргэжилтэй.
Боловсрол судлалын магистр. Багш, Хичээлийн эрхлэгч, Захирал, Сумын Засаг дарга, Насан туршийн боловсрол нэгжийн менежер ажил албыг хашсан. Төрийн байгууллагад 35 жил ажилласан. Ажлын зохих туршлагыг хуримтлуулсан.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал
Хариулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн баримт /хууль/, үйл ажиллагааны чиглэлтэй эрхэлж буй ажлын шаардлагаар тодорхой ойлголттой болсон...
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших асуудлаар удирдах ажилтан, хамт олон, иргэд сонгогчдоос хүсэлт, намын удирдлагаас санал цөөнгүй тавьж байсан.
-Хурлын Төлөөлөгчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг авч явж чадах байх гэсэн өөрийн үнэлэмж төрсөн. Тухайн үед нэр дэвшүүлэх тухай саналыг хүлээн зөвшөөрч, сонгогчдын саналын дүнгээр сум, аймгийн хурлын Төлөөлөгчөөр сонгогдож байсан. Одоо Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.
Асуулт: Иргэд сонгогчтойгоо ажиллаж буй туршлагаасаа хуваалцаач:
Хариулт: Эрхэлж буй ажлын хүрээнд иргэд сонгогчтойгоо байнга холбоотой байгаа нь ойр дөхөм байдаг. Иргэд сонгогч бүрийг таньдаг, ойр дотно харилцаатай байдаг нь тэдэнтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг. Нэгдсэн уулзалт, хурал цуглаанаас гадна гэрээр нь орж санал бодлыг сонсож Хурлын үйл ажиллагаа, шийдвэр хэрэгжилтийн талаар мэдээлэл хийдэг.
Энгийн байхыг хичээдэг. Шударга занг эрхэмлэнэ.
Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар таны санал
Хариулт: -Хурал үйл ажиллагааны явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж чадах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
-Төлөөлөгч нь иргэдтэйгээ ойр дотно харилцаатай байх
-Мөрдөгдөж буй холбогдох хууль,
-Төлөөллөөр биш иргэд өөрсдөө оролцох зайлшгүй нөхцөлийг хуульчлах
Асуулт:Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар таны санал:
-Хурлын ажилтныг тогтвортой ажиллуулах, дадлагажуулах, чадварыг дээшлүүлэхэд тасралтгүй анхаарч арга хэмжээг авч хэрэгжүүлэх
-Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт, сонгуулийн явцын талаар зарим өөрчлөлтийг хийх шаардлагатай. Зайлшгүй засах шаардлагатай хэм хэмжээ ажиглагдаж байгаа.
Асуулт: Төлөөлөгчийн зүгээс цаашид хийх ажлын талаар
Хурлаас гарах тогтоол, шийдвэрийн агуулга, хууль эрх зүйн актад нийцэж байгаа тухайд анхаарал хандуулдаг. Сонгогчдын эрэлт, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлага, хандлагыг баримжаалж /бодлого/ санал өгдөг. Орон сууцны зориулалттай барилгын засвар, ашиглалтын талаар тодорхой асуудлыг шийдүүлэх, төсөл хөтөлбөрт хамрагдах замаар сонгогчдод тулгамдаж буй ажлуудыг хийх бодол байгаа.

Ярилцлага өгсөнд баярлалаа

                                                                                                           Ярилцсан: Д.Уранчимэг


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%