Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Малчдын тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулав.

-Малчдын тэтгэвэрийн насыг 5 жилээр наашлуулав.
Нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлийг 1 удаа нөхөн төлөх эрх зүйн орчин бүрджээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь 1995-2016 онд тасарсан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 хувиар тооцон нэг удаа нөхөн төлөх эрхтэй боллоо.
- 1995-2016 оныг бүрэн хамруулан нөхөн төлбөл нэг удаа 1,9 сая төгрөг
-Харин 2001-2010 оныг хамруулан нөхөн төлбөл 727,3 мянган төгрөг тус тус төлөхөөр байна.
2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжих юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%