Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Төлөөлөгч Ж.Чимгээтэй ярилцлаа

2017-12-05

Асуулт: Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулана уу.
Хариулт: Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэн Ж.Чимгээ. 2 охины хамт амьдардаг.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагтай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал.
Хариулт: 2012 онд ард түмний төлөөлөл болохоор нэрээ дэвшүүлсэн боловч иргэдийн саналыг авч Нам толгой 1 дүгээр багаас Төлөөлөгчөөр сонгогдон 2012-2016 онд ИТХ-ын Төлөөлөгчөөр ажилласан. Мөн 2016-2020 он хүртэл ИТХ-ын Төлөөлөгчөөр  ажиллахаар ард иргэдийн дундаас сонгогдсон.
Асуулт: Иргэд сонгогчтойгоо ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцаач.
Хариулт: 2012-2016 онд ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа улирал бүр айл өрхүүдээр тойрч, орон нутагт болж буй цаг үеийн мэдээ мэдээлэл, ИТХ-ын тогтоол шийдвэрийг танилцуулж ажилласны зэрэгцээ иргэдээс санал авч холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж, тухайн иргэнд хариуг нь өгч заншсан.
Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар таны санал
Хариулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд айл бүрт харилцагчийн дэвтэр нээж, хурал цуглаанд суусанаас авахуулаад бүхий л үйл ажиллагаанд оролцож буй байдлыг бичиж, жилийн эцэст багийн удирдлагын зүгээс дүгнэж, танилцуулдаг баймаар байна.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар таны санал
Хариулт: Багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга  нарыг сайн ажиллуулах. Мөн Төлөөлөгчдийг тойрогт нь байнга ажиллуулж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг байх талд анхаарах хэрэгтэй.
Асуулт: Төлөөлөгчийн зүгээс санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлаас дурьдвал, цаашид хийх ажлын талаар
Сонгогдсон багийн иргэдийнхээ санал хүсэлтийг авч холбогдох байгууллагад уламжилж, санал хүсэлтийн дагуу авсан арга хэмжээг иргэдэд танилцуулдаг.

Ярилцлага өгсөнд баярлалаа.
                                                                                                      Ярилцсан: Д.Уранчимэг



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%