Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэдийн идэвх, оролцоо сайжирч байна.

2017-12-05

Асуулт: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товч танилцуулна уу.
Хариулт: Гэндсүрэнгийн Алтанцэцэг. Ам бүл 3, Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2017 оны 05 дугаар сараар Эмээл толгой 4 дүгээр багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар ажиллаж байна.
Асуулт: Багийн Иргэдийн Нийтийн Хуралд иргэдийн оролцоо хир байна вэ?
Хариулт: Багийн Иргэдийн оролцоо туйлын хангалтгүй байсан. 2017 оны 09 сард хурлаа 83 хувийн ирцтэйгээр хийсэн. Иргэдийн идэвх оролцоо сайжирч байна.
Асуулт: Багийн удирлагын зүгээс иргэдийн оролцоог хангах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Хариулт: Багийн хурлын зар, хурлаар хэлэлцэх асуудлыг танилцуулан бүх өрхөөрөө орж ажилласан.
Асуулт: Сонгогдсоноос хойш санаачлан хэрэгжүүлсэн онцлог ажлаасаа дурьдвал:
1. Хурлын хуралдааны үеэр сугалаа тарааж, азтан шалгаруулсан. Энэ нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бөгөөд үр дүн нь гарч байгаа.
2. Төрийн бус байгууллагатай ялангуяа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрээр орж, тэдний амьдрад байдалтай танилцаж, цаашид хийгдэх, ажлын талаар санал бодлоо солилцон ажиллаж байна.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар таны санал
1. Нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн харилцааг бэхжүүлэх
2. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн идэхжүүлэх, тэднийг иргэдтэйгээ ажиллуулдаг болох. Сонгуулиас бусад үед иргэдийн амьдралтай танилцаж байж, тэдэнтэй ойр дотно ажиллах шаардлагатай

                Ярилцлага өгсөнд баярлалаа.

                                                                                                                 Ярилцсан: Д.Уранчимэг




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%