Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын ИТХ-ын Төлөөлөгчид шилдгүүдийн шагналыг ивээн тэтгэж, гардууллаа.

2017-12-08

Жаргалант суманд 2016 оны байдлаар 125 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн дотор эрэгтэй-67, эмэгтэй-58, харааны бэрхшээлтэй-13 буюу 10.4%, сонсголын бэрхшээлтэй-4буюу 3.2 %, хэл ярианы-4буюу 3,2%, хөдөлгөөний бэрхшээлтэй 36 буюу 28.8 %, хавсарсан-14буюу 11.2 %, сэтгэц оюуны-37буюу 29.6% ,одой-2буюу 1.2 %, бусад-15буюу 12%-г тус тус эзэлж байна. Жил бүрийн 12-р сарын 3 -ныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу суманд энэ өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинэ жил”-ийн арга хэмжээг зохион байгуулж шилдгүүдээ тодруулан шагналаа.
Мөн шинэ жилээ тэмдэглэж буй иргэддээ сумын ИТХ-ын дарга Ж.Уранчимэг төгрөгийг хувиасаа бэлэглэлээ.
Нам толгойн 1-р багийн шилдгээр Т.Ууганцэцэг, Өлзийт-Өндөрийн 2-р багийн Т.Энхцэцэг, Хөндлөн булагийн 3-р багийн шилдгээр Д.Төмөрчөдөр, Эмээл толгойн 4-р багийн шилдгээр Ц.Мөнх-Очир нар шалгарсныг сумын ИТХ-ын Төлөөлөгчид /тухайн багийн/ шилдгүүдийн шагналыг ивээн тэтгэж гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%