Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал боллоо

2017-12-01

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 14 цагт хуралдав. Хуралд 11 гишүүн оролцож, 73 хувийн ирцтэй эхлэв. Хурлаар хэлэлцсэн асуудал:
1. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны төлөвлөгөөний биелэлтийг ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Уранчимэг танилцуулав. 2017 оны төлөвлөгөөнд нийт 4 бүлэг 20 зүйл заалт тусгаснаас 15 заалт бүрэн хэрэгжиж 5 заалт хийгдээгүй байгаа учраас 2017 оны 12 дугаар сард багтааж хийхээр төлөвлөв.
2. Суманд 2017 оны эхний 10 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар Хэсгийн төлөөлөгч Б.Гансүх танилцуулав. 2017 оны эхний 10 сарын байдлаар 8 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй танилцуулахад 5 гэмт хэргээр өссөн үзүүлэлттэй байна. 8 гэмт хэргийн 4 нь хулгайлах гэмт хэрэг байгаа тул цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Мөн иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна.
3. Цаашид хийх ажлын талаар ярилцаж, 2017 оны 12 сарын 13-нд "Гэр бүлийн чуулган" зохион байгуулахаар шийдвэрлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%