Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэд өөрт тулгамдаж буй асуудлыг эрх бүхий байгууллагад ил тод илэрхийлдэг, тухайн байгууллага нь хүлээн авч шийдвэрлэдэг

2017-12-01

2011 онд тус сумын 3-р багийн нутаг Мандалын гол болон Тэгшиийн булаг, горхийг хамарсан “Монголын алт” ХХК-ийн МV-015661 тусгай зөвшөөрлийн хэмжээнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулахаар ирсэн нь  уул ус, гол горхи, бэлчээрийн хомсдол бий болох зэрэг иргэд, малчдад нөхөж баршгүй хохирол учруулах тул байгаль орчноо хамгаалахаар тэмцэж байсан иргэд, хөдөлмөрчдийн санал хүсэлтийг харгалзан  үзэж, багийн ИНХ-ын тогтоол, тэмдэглэл зэргийг дэмжин ИТХ-аас ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагааг зогсоох тухай тогтоол гаргаснаар компаний үйл ажиллагааг зогсоож чадсан.
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 09 дүгээр “Алт олборлолтын үйл ажиллагааг зогсоох тухай”, ИТХ-ын хуралдааны 2011 оны 35 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай”,  тогтоолуудыг хүчингүй болгох тухай Монголын алт ХХК болон Жи Энд Юу Голд компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу ИТХ-ын дарга Д.Мөнхжаргал шат шатны шүүх хуралд оролцож Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Энэ нь иргэд өөрт тулгамдаж буй асуудлыг эрх бүхий байгууллагад ил тод илэрхийлдэг, тухайн байгууллага нь хүлээн авч шийдвэрлэдэг, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэнд иргэд өөрсдөө хяналт тавьж, үр дүнд хүрч чадсан нилээд үр дүнтэй ажил болсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%