Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сар бүр нэрэмжит аян зохион байгуулсан

Сумын төвийн айл өрх, албан байгууллагуудын дунд “Хууль-бидний амьдралд” сэдэвт сар бүр нэрэмжит аян зохион байгуулан явуулж байна. Энэ удирдамжинд сар  бүрийг хоёр байгууллага хариуцан тухайн өгөгдсөн сэдвийн хүрээнд сумын төвд явагдах соёл хүмүүжил, хууль эрх зүйн сурталчилгаа хийх, тухайн байгууллага хийсэн ажлаа хөдөлмөрчдөд сурталчлах зэрэг ажлуудыг зохиож сарын эцэст зохиосон ажлаа хөдөлмөрчдөд тайлагнан дараагийн байгууллагатаа хүлээлгэн өгөх зэрэг  ажлыг хийхээр удирдамжинд заасан.    
     2 дугаар сарыг сумын хүн эмнэлэг, цагдаагийн хэсэг хамтарч “Архи тамхигүй орчинд амьдарцгаая” сэдвийн хүрээнд сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийгдсэн. Үүнд :
    -Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад “Архигүй бол гоё доо” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж нийт 79 бүтээл ирснээс 1-р байранд 5а ангийн сурагч Санчир, 2-р байранд 3а ангийн сурагч Ө.Номунзаяа, 3-р байранд 5а ангийн сурагч Дүүрэнбаярын зураг шалгарсан.
    -Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 7-11 дүгээр ангийн сурагчдад “Архигүй бол гоё доо” зохион бичлэгийн уралдаан зарлаж нийт 85 зохион бичлэг ирснээс 1-р байр 10а ангийн сурагч Ж.Цэнд, 2-р байр 10а ангийн  сурагч Багагцэцэг, 3-р байр 9а ангийн сурагч Сүхбат нарын зохион бичлэг шалгарсан.
    -Аяны хүрээнд “Архи тамхигүй орчинд амьдарцгаая” сэдэвт дэвжээ тэмцээнийг явуулж тэмцээнд баг, байгууллагуудын нийт 7 баг оролцсоноос 1-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн муухай зүүд баг, 2-р байранд Маамуу нааш ир цэцэрлэгийн Хуулийн элч баг, 3-р байранд Ерөнхий боловсролын сургуулийн Чаднаа чадна баг  удаалсан.
     Сарын аяны хүрээнд 3 дугаар сарыг Байдраг ахлах сургууль, 2-р баг, эмэгтэйчүүдийн зөвлөл хамтарч ”Хүчирхийлэл ба гэр бүл” сэдвийн хүрээнд сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийгдсэн.  
Үүнд: -Сэдвийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид, насанд хүрэгчдийн дунд чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг, зохион байгуулсан. Үүнд иргэд, сурагчид 30 гаруй хүмүүс оролцсон.  
    -Ахан дүүс, ураг удмынхны дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, нийт 8 баг оролцсоноос 1-р байранд Н.Ганжаргал ахлагчтай баг, 2-р байранд Н.Жанчивдорж ахлагчтай баг, 3-р байранд Д.Мөнхжаргал ахлагчтай  баг орсон. Ахан дүүсийн дунд  суманд анх удаа зохиогдож байгаа бөгөөд иргэд талархалтай хандаж байна.
    -Байгууллага, ахан дүүсийн дунд АСТ тэмцээн зохион байгуулж тэмээнд Б.Ууганцэцэг ахлагчтай баг 1-р байр эзэлсэн.
    -Мөн анги удирдсан багш нар анги тус бүртээ ”Хүчирхийлэл ба гэр бүл” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
    -Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр иргэд, албан хаагчдад сургалт зохион байгуулж, АХА тэмцээн зохион байгуулсан.
-Зорилтот бүлгийн 15 өрх болон нийт 20 гаруй хүмүүст Гэр бүлийн тухай хууль болон хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, сургалтанд багийн Засаг дарга нар, байгууллагын нийгмийн ажилчдыг оролцуулж мэдээлэл хийлгэв. 
      Сарын аяны хүрээнд 4 дүгээр сарыг ЗДТГ , 3  дугаар баг хамтарч “Гэмт хэрэгтэй тэмцэе” сэдвийн хүрээнд сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу  ажлууд хийгдсэн.
-Сумын Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэсэг хамтран ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчид, багш нар, эцэг эхийн төлөөлөлтэй “Гэмт хэрэгтэй тэмцье” сэдвээр чөлөөт ярилцлага зохион байгууллаа. Ярилцлагат  10, 11 дүгээр ангийн 82 сурагч, 11 багш, 18 эцэг эхийн төлөөлөл оролцлоо.  Ярилцлагын үеэр сумын Цагдаагийн хэсгээс сүүлийн жилүүдэд сум орон нутагт гарч буй гэмт хэргийн гаралт, түүнээс сургуулийн насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдож байгаа талаарх мэдээллийг өгч, цаашид гэмт хэрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцлаа.            
-“Гэмт хэрэгтэй тэмцье” сэдэвт сарын аяны хүрээнд авилгын тухай хууль, ашиг сонирхлын тухай хуулиар иргэд, байгууллагны төлөөлөлд сургалт зохион байгуулж, 5 төрлийн хуулиар гарын авлага прошур бэлтгэж сумын төвийн айл өрхүүд албан байгууллагат болон хөндлөн булаг 3-р багийн иргэдэд  тараалаа.          
-“Гэмт хэрэгтэй тэмцье” сарын аяны хүрээнд Тамгын газрын хамт олны хурлыг хийж, дотоод журамд авлига, ашиг сонирхол, сахилга хариуцлагатай холбоотой нэмэлт өөрчлөлтийг хийлээ.  
-ААН, албан байгууллагын багуудын дунд “Гэмт хэрэгтэй тэмцье” сарын аяны хүрээнд холбогдох хууль тогтоомжуудаар “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн нийт 4 баг оролцсоноос, Н. Отгонбаяр ахлагчтай хүн эмнэлгийн “Энхийн бамбаа” баг тэргүүн байр, Ш. Уранчимэг ахлагчтай “Элит” баг дэд байр, Х. Эрдэнэбилэг ахлагчтай цэцэрлэгийн “Эрүүл монгол” баг гутгаар байр, Ч. Цэдэвсүрэн ахлагчтай “Нам толгой”  баг тусгай байр тус тус эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.  
-Гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл, цаашид Засаг даргын Тамгын газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар тусгайлан бэлтгэсэн санал асуулгыг нийт 60 иргэнээс судалгаа авч нэгтгэсэн.
     5 дугаар сарыг соёлын төв, 4 дүгээр баг хамтарч “Байгаль дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу  ажлууд хийгдсэн.
     9 дүгээр сарыг сумын Цэцэрлэг, 1 дүгээр баг хамтарч “Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэе” сэдвийн хүрээнд сард хийх ажлын төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу дараах ажлууд хийгдсэн. Үүнд :  
    1. Хулгайн гэмт хэргийн талаар 4 багийн Иргэдийн Нийтийн Хурал дээр мэдээлэл хийж, 330  иргэнд гарын авлага прошур тараасан.
2. Байдраг ахлах сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдад “Хулгайн гэмт хэрэг түүний хор уршиг” сэдэвт сургалт зохион байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%