Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцлаа.

2017-12-08

Хөндлөн булаг 3 дугаар багийн нутаг Мандалын бөөрөг, Баруун салаанд үйл ажиллагаа явуулж буй Байдрагийн хөгжил төрийн бус байгууллагын гишүүд, Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд болон Жамп ХХК-ны МҮ-005145 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд гэрээ байгуулан орж ирсэн Агь Хаарвист ХХК, Байдрагийн хөгжил төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдөр газар дээр нь очиж танилцлаа.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т “Нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүнийг баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харъяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу холбогдох арга хэмжээ авч ИТХ-д мэдэгдэх талаар сумын Засаг даргад хугацаатай албан бичиг хүргүүлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%