Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн удирдлагын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-11-06

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмэрээ оруулж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ИТХ ын дарга, нарийн бичгийн дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид ахмад буурлууд, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид оролцлоо. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлыг ИТХ-ын дарга Ж.Уранчимэг нээж, сумын Засаг дарга Д.Сайнбилэг, ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч Д.Ганзориг, О.Болорцэцэг нар хүндэтгэлийн индэрт үг хэллээ. Сумын ИТХ-ын 1992-2017 оны танилцуулга, тухайн онуудад хийж хэрэгжүүлсэн онцлог ажлын видео тайлан хийж танилцууллаа. Мөн баярын хурал дээр Монгол Улсын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Шархүүгийн Чимгээ “Өөрийгөө хөгжүүлэх арга ухаанд суралцахуй” сэдэвт лекц уншсан нь иргэдийн сэтгэлд нийцсэн сайхан үйл явдал боллоо. Ойн арга хэмжээний хүрээнд зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд:
Монголын нутгийн удирдлагын холбооны Соёмбо тэмдгээр:
Сумын Засаг дарга, ИТХ-ын Төлөөлөгч Д.Сайнбилэг
Сумын ИТХ-ын 5 удаагийн төлөөлөгч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Р.Төгсгэрэл
Ардын депатутын Хурлын 2 удаагийн Төлөөлөгч, сумын ИТХ-ын 2 удаагийн Төлөөлөгч Д.Ганзориг
Ахмад Төлөөлөгч Н.Даваажанцан
Ахмад Төлөөлөгч Б.Бүлтүүз
Монголын нутгийн удирдлагын холбооны Тэргүүний ажилтан тэмдгээр:
ИТХ-ын Төлөөлөгч М.Мөнхдалай
Өлзийт өндөр 2-р багийн малчин, ИНХ-ын Тэргүүлэгч Б.Ганбаатар
ИТХ-ын Төлөөлөгч, Нийгмийн даатгалын байцаагч Ж.Туяа
ИТХ-ын Төлөөлөгч, Цаг уурын станцын дарга Т.Пүрэвжав
Монголын нутгийн удирдлагын холбооны Хүндэт өргөмжлөл ажилтан тэмдгээр:
ИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаяр,
ИТХ-ын Төлөөлөгч З.Бямбажаргал
ИТХ-ын Төлөөөлөгч Ж.Должинсүрэн
ИТХ-ын Төлөөлөгч О.Болорцэцэг
ИТХ-ын Төлөөлөгч Ц.Жамбалсанжид
ИТХ-ын Төлөөлөгч П.Баярсайхан
ИТХ-ын Төлөөлөгч Б.Энхбаатар
ИТХ-ын Төлөөлөгч Б.Болорчулуун 
Аймгийн ИТХ-ын Хүндэтгэл
Засаг даргын орлогч, сумын ИТХ-ын Төлөөлөгч Н Ганжаргал
ИТХ-ын 5 удаагийн Төлөөлөгч П.Алтанхуяг
ИТХ-ын 3 удаагийн Төлөөлөгч, Хаан банкны эрхлэгч Я.Дэнсмаа
ИТХ-ын 2 удаагийн Төлөөлөгч Б.Алтанцэцэг
ИТХ-ын 1 удаагийн Төлөөлөгч, Сум дундын эмнэлгийн нягтлан бодогч Д.Амартүвшин,
ИТХ-ын 1 удаагийн Төлөөлөгч О.Байгалмаа,
Нам толгойн 1-р багийн ИНХ-ын Тэргүүлэгч Б.Болормаа нарыг шагнаж урамшууллаа.
Сумын ИТХ-д 2016-2020 онд сонгогдсон Төлөөлөгчид “Түмэндээ өргөх бидний сэтгэлийн аялгуу” баярын концерт тоглож, хүндэтгэлийн зоог барьж, үдшийн цэнгүүнээр өндөрлөлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%