Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

2017-10-20

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн хүрээнд сумын ИТХ-аас 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр албан байгуулага, иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 баг оролцож, эрэгтэй баг тамирчдаас А.Лхавгадорж ахлагчтай Хөндлөн булаг 3-р багийн баг тамирчид 1 дүгээр байр, Даваадорж ахлагчтай Хөндлөн булаг 3 дугаар багийн баг тамирчид 2 дугаар байр, ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байрт шалгарлаа. Эмэгтэй баг тамирчдаас 1 дүгээр байранд Г.Нарангэрэл ахлагчтай Байдраг ахлах сургуулийн баг,  2 дугаар байранд Д.Алтанчимэг ахлагчтай Сум дундын эмнэлэгийн баг,  3 дугаар байранд Э.Эрдэнэчимэг ахлагчтай Соелын төвийн баг тамирчид орж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд оролцсон бүх баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%