Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2017-09-28

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Шагналд тодорхойлох тухай. 
Боловсролын байгууллагад олон жил ажилласанг багш нарыг төрийн одон медальд тодорхойлсон байгууллагын хүсэлтийг хэлэлцэж дэмжлээ.
2.Нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих тухай
Байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан тус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт харъяалагдах Б.Пүрэв, Б.Цогнэмэх ахлагчтай  “Цохиот”,  “Баянхайрхан” нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр гаргалаа.
3. Хурлын хуралдааны тов зарлах тухай хэлэлцэж ИТХ-ын ээлжит бус хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдахаар шийдвэрлэлээ.
4. Ажлын хэсэг байгуулах тухай
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%