Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн албан хаагчид, сурагчдад сургалт зохион байгуулав

2017-09-28

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлтийн дагуу иргэдэд эрх зүйн боловсрол олгох, төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн албан хаагчдад Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Архив, албан хэрэг хөтлөлт зэрэг сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан. Мөн 7-9, 10-12 дугаар ангийн сурагчдад Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хүүхэд бидний оролцоо сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%