Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2017-09-15

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Их хурлын тогтоолоор Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд орон даяар тэмдэглэж байхаар шийдвэрлэсний дагуу сумын ИТХ, сумын ЦАУЗБС Комиссоос тус өдрийг 9 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэд болон түүний төрөл төрөгсөд зориулан буяны ном хуруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зэрэгцээ үдийн зоог барьж, сумын ИТХ-аас гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Цаашид хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлах, дурсгалыг мөнхжүүлэх асуудалд анхаарч ажиллах болно

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%