Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Төрийн үйлчилгээг багуудад” нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

2017-05-24

“Төрийн үйлчилгээг багуудад” нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.
ИТХ, ЗДТГ-аас санаачлан “Төрийн үйлчилгээг багуудад” нээлттэй хаалганы өдрийг Мандалын Бөөрөгт үйл ажиллагаа явуулж буй “Байдрагийн хөгжил” төрийн бус байгууллага дээр Байдраг ахлах сургууль, Сум дундын эмнэлэг, Соёлын төвтэй хамтран зохион байгууллаа. Хууль сурталчлах 14 хоногийн аяны хүрээнд зохон байгуулсан “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг 0 болгоё” НТБ, ХХХ багийн гишүүн Ш.Уранчимэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хуулийн онцлох 10 зүйл” –ээр нийгмийн бодлогын мэргэжилтэн Д.Пагмасүрэн, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Улсын бүртгэгч Т.Алтаншагай, “Эерэг сэтгэлгээ” сэдвээр Татварын байцаагч Ш.Ичинхорлоо, “Талархал” сэдвээр ИТХ-ын дарга Ж.Уранчимэг нар сургалт зохион байгуулж, сум дундын эмнэлэг элэгний В,С вирусын шинжилгээ, сахарын шинжилгээ болон аймгийн Засаг даргын А/396 тоот захирамжийн дагуу “Эрчүүдээ хайрлая” эрчүүдийн үзлэг зэргийг зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл хийж санал солилцлоо. Мөн энэ үеэр ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагааны талаар санал асуулга авлаа. Санал асуулгад 40 иргэн оролцож санал хүсэлтээ ирүүллээ. ХАМО иргэдийн дунд “Хамтдаа” өртөөчилсөн хөгжилтэй буухиа болон ВИНГО тоглоом, тэмцээнийг зохион явууллаа.
                                                                                                          Д.Пагмасүрэн

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%